Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын/

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр                                   
Улаанбаатар хот

Дугаар А/28

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Засгийн газрын 2018 оны “Журам батлах эрх олгох тухай” 14 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаал болон “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга /Б.Мөнхтөр/, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Х.Хэрлэн/ нарт тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                               Д.СУМЪЯАБАЗАР

/УУХҮС-ын 2020 оны А/16 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/