


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журам/
ЦЕГ-ын даргын 2010 оны 236 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
![]() |
Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ: |
![]() |
1. “Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журам”-ыг нэгдүгээр, “Баривчлагдсан этгээдийн шууд зардлын тооцооны хуудасны загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
2. Журмыг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай. |
![]() |
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийгмийн хэв журам хамгаалах газар /цагдаагийн хурандаа Л.Сүхээ/-т үүрэг болгосугай. |
![]() |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын “Журам батлах тухай” 2004 оны 139 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
/Энэ тушаалд ЦЕГ-ын даргын 2010 оны 236 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/ |
![]() |
Улсын бүртгэлд 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3142 дугаарт бүртгэсэн |
