


ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ/ Улсын хилээр нэвтрүүлэх авто тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, бүртгэх журам /
2003 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хот
![]() |
Монгол Улсын хилээр нэвтрүүлж буй авто тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах, хяналт, шалгалтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь: |
![]() |
1. МУГЕГ, ХЦУГ, ЦЕГ-ЫН ДАРГЫН 2001 оны 515/539/232 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх авто тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, бүртгэх журам”-д дараахь нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсугай. |
![]() |
А. Журмын хоёр дахь бүлгийн 2.6-ийн дараа |
![]() |
2.6.1. Тээврийн хэрэгслийн эзэмшигч гаалийн байгууллагаас олгосон гаалийн мэдүүлэг /ягаан өнгөтэй/-ийг үрэгдүүлсэн бол гаалийн удирдах төв байгууллагад өргөдөл гаргаж зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ. |
![]() |
2.6.2. Гаалийн мэдүүлэг дээрх гаалийн улсын байцаагчийн хувийн дугаар бүхий тэмдэг дутуу болон бүдэг дарагдсан бол ГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд тухайн мэдүүлэгийг хянуулж, тус албаны хяналтын тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зурж баталгаажуулснаар гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно” гэж, |
![]() |
Б. Журмын тав дахь бүлэгт |
![]() |
“5.2 Гаалийн мэдүүлэгт хяналтын болон хувийн дугаар бүхий тэмдгийг тод дараагүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг баталгаажаагүйд тооцож тухайн буруутай этгээдэд Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн нэмэлт заалтуудыг оруулах. |
![]() |
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/, Хилийн цэргийг удирдах газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтэс /А.Лхагвасүрэн/, Замын цагдаагийн газар /Ц.Амгаланбаяр/-т тус тус үүрэг болгосугай. |
![]() |
3. Энэ тушаалыг 2003 оны 5 дугаарын 1-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй . |
![]() |
2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2140 дүгээрт бүртгэсэн |
