

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 24 Улаанбаатар хот
Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын
хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож,
батлах тухай
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг тогтоож, хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.
ДАРГА С.АДЪЯАСҮРЭН
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
