


САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 245 Улаанбаатар хот
“Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа
эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ыг
батлах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
/СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
