


2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр |
Улаанбаатар хот |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
