


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Дугаар А/194 Улаанбаатар хот
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а” дахь заалт, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон “Арц хамгаалах тухай” 2004 оны 115, “Журам батлах тухай” 2007 оны 509, "Гялгар уут хэрэглэхийг хориглох тухай” 2008 оны 654 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2.Дээрх захирамжуудыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн бүртгэлийн сангаас хасуулахыг Хууль зүйн хэлтэс /Ч.Баярмаа/-т даалгасугай
ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА
