Хэвлэх DOC Татаж авах
Журам, үнэмлэхийн загвар шинэчлэн батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 10 дугаар сарын 1-ны өдөр                         
Улаанбаатар хот                                                      

Дугаар А/187

Журам, үнэмлэхийн загвар шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг 1 дүгээр, "Оршин суух үнэмлэхийн загвар"-ыг 2 дугаар, "Зорчих үнэмлэхийн загвар"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журам болон үнэмлэхийн загварыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга /Д.Мөрөн/-д үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журмыг шинэчлэн батлах тухай” Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 САЙД                                         Ц.НЯМДОРЖ