Хэвлэх DOC Татаж авах
МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгчийг/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр                           
Улаанбаатар хот

Дугаар А/444

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар 8.1.7, 8.1.7.в, 8.1.7.д-т заасныг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

1.“Энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх маягт”-ыг 1 дүгээр, “Энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагааны тайлангийн маягт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газар / Г.Нямдаваа /-т  үүрэг болгосугай.

САЙД                                      Н.ЦЭРЭНБАТ