


2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл (2018-2020 он)-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл (2018-2020 он)-ийг баримтлан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Цогтбаатар/, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус даалгасугай.
3.Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангахыг Бодлого, төлөвлөлтийн газар /Р.Оюунханд/, мэргэжил арга зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулахад шаардагдах зардлын санхүүжилтийг шийдвэрлэхийг Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын дарга /Э.Содномжамц/-т тус тус даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.
5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Чиглэл батлах тухай” А/258 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД Д.САРАНГЭРЭЛ
