


2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр |
Улаанбаатар хот |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /Б.Баасандорж/-т, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/39, А/40 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
