


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/445
АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-ыг хавсралтаар баталсугай.
2. Аргачилсан зааврын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.
САЙД Н.ЦЭРЭНБАТ
