Хэвлэх DOC Татаж авах
МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ / Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ олгох /шинэчлэх/-ыг хүссэн өргөдлийн маягт ИНЕГ-0141/01/

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Дугаар А/13

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ / Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ олгох /шинэчлэх/-ыг хүссэн өргөдлийн маягт ИНЕГ-0141/01/


Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 заалт, ИНД-141 "Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлтийн" дүрмийн 141.3 заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ олгох /шинэчлэх/-ыг хүссэн өргөдлийн маягт ИНЕГ-0141/01-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Маягтын хөтлөлт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба /П.Мөнхжаргал/-нд үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/410 тушаалын 5 дугаар хавсралтыг хүчингүйд тооцсугай.


ДАРГА С.БАТМӨНХ


Улсын бүртгэлд 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 3215 дугаарт бүртгэсэн