Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Банкийг албадан татан буулгах/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр                         Дугаар А-302                   Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 480 дугаар тушаалаар батлагдсан “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан), Дотоод аудитын газар (Д.Аюуш)-т тус тус даалгасугай.

 

 

МОНГОЛБАНКНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ                                Н.БАЯРТСАЙХАН