


Энэ тушаал 2016 оны 9 дүгээр сарын 28-ны А/198 дугаар тушаалаар хүчингүй болсон.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот
Журам батлах тухай /Баривчлах ял эдлүүлэх байрны дотоод журам/
![]() |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. ”Баривчлах ял эдлүүлэх байрны дотоод журам”-ыг нэгдүгээр, баривчлах ялыг бүсчилсэн эдлүүлэх хуваарийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. |
![]() |
2. ”Баривчлах ял эдлүүлэх байрны дотоод журам”-ыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Тогтоол гүйцэтгэх газар /хурандаа Д.Даваа-Очир/т даалгасугай. |
![]() |
3. Журам шинэчлэн батлагдсан холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Түр журам батлах тухай” А/158 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
Улсын бүртгэлийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3034 дугаарт бүртгэсэн |
