


МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дугаар A-47 Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дох заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Мал, амьтны бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
