Хэвлэх DOC Татаж авах
“СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ,  ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ” ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр                                                                                                                 Дугаар 14/08                                                                                                                                                      Номгон

 

“СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ” ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIY хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, архидан согтуурахтай тэмцэх зорилгоор “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журам батлагдсантай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө олгосон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа журмын нэг дэх хэсгийг баримталж шинээр олгохдоо журмыг хэрэгжүүлж худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон цэгийн тоо нормативт нийцүүлэн арга хэмжээ авч, цагийн хуваарийг өвөл, зуны байдлаар тогтоон мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батжаргал/-д даалгасугай.

3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулсан тухайн жилийн борлуулалтын орлогын нэгээс доошгүй хувийг архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахад зориулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд уриалсугай.

4.Журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Уранчимэг/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Д.Ихбаяр/, Мэргэжлийн хяналтын газар /Н.Бямбадорж/, Цагдаагийн газар /Ц.Анхбаяр/, Татварын хэлтэс /С.Рэнцэндагва/ нарт тус тус үүрэг болгосугай.

5.Журмын хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг аймгийн Засаг дарга /Г.Батжаргал/-д даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                           Ц.ОТГОНБАЯР