


МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дугаар А/57 Улаанбаатар хот
ҮХРИЙН ДИАРЕЙ, ҮХРИЙН РИНОТРАХЕИТ, АДУУНЫ РИНОПНЕВМОНИ, МЕЭДА-ВИСНА, БОГ МАЛЫН ШӨВӨГ ЯР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРШИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВРЫГ БАТЛАХ ТУХАЙ
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Үхрийн диарей өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Үхрийн ринотрахеит өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Адууны ринопневмони өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Меэда-висна өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр, Бог малын шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
