


МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дугаар А/58 Улаанбаатар хот
ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВРЫГ БАТЛАХ ТУХАЙ
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
