


МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Дугаар А/03 Улаанбаатар хот
МАЛ, АМЬТНЫ БООМ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Мал, амьтны боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
