Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/504

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах журмыг 1 дүгээр, амьд донорын зөвшөөрлийн хуудсыг 2 дугаар, амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудсыг 3 дугаар, реципиентийн зөвшөөрлийн хуудсыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 2.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /М.Баттүвшин/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д. Ганцэцэг/-д үүрэг болгосугай.

 3.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын  дарга, захирал нарт үүрэг болгосугай. 

 4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт даалгасугай.

 5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/495 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

            

                                САЙД                                     Д. САРАНГЭРЭЛ