Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр                              
Улаанбаатар хот

Дугаар А/164

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг,  Донорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах журмыг 1 дүгээр, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагатай хийх гэрээний загварыг 2 дугаар, Тархины үхлийг шинжлэн бүртгэх маягтыг 3 дугаар, Тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авсан тухай тэмдэглэл хөтлөх маягтыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн  газар /М.Баттүвшин/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/-д үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын  дарга/захирал нарт үүрэг болгосугай. 

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт /Я.Амаржаргал/-д даалгасугай.

5.  Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/501, А/505 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                            САЙД                              Д. САРАНГЭРЭЛ