


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэндийн сайдынхамтарсан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/115, А/174, А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
2.“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ын захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлээс хасуулахыг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /бригадын генерал Г.Сайханбаяр/-т даалгасугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ЭРҮҮЛ МЭНДИЙН
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ САЙД А.ЦОГЦЭЦЭГ
