


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/302
Байгалийн ургамал ашиглах дээд хэмжээ тогтоох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Үйлдвэрлэлийн зориулалтаар 2019 онд түүж бэлтгэх ургамлын дээд хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга /П.Цогтсайхан/-д даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/183 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.ЦЭРЭНБАТ
