


МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дугаар А/187 Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зааврыг нэгдүгээр, Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зааврыг хоёрдугаар, Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зааврыг гуравдугаар, Өндөр хоруу чанартай вирүсээр үүсгэгдсэн шувууны томуу өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний зааврыг дөрөвдүгээр, Шувууны томуу өвчнийг мөрдөн шалгах загварыг тавдугаар, Шувууны томуу өвчний тандалт хийх зааврыг зургаадугаар, Тархвар зүйн судалгааны хуудасны загвар, судалгаа хийх төлөвлөгөөг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар / Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
