


ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дугаар А/393 Мандалговь
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох” журмыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Уг журмын дагуу зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулан, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Гурав. Тус журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар (Н.Гантулга)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ
