


ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дугаар А/394 Мандалговь
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг.Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор сумын нутаг дэвсгэрт “Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох” журмыг хавсралтаар баталсугай.
Хоёр.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Гурав.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар (Н.Гантулга)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ
