


2019 оны 11 сарын 22 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө:
1.1.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;
1.2.Ашигт малтмал экспортолсон этгээд;
1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд.
Хэвлэх2 дугаар зүйл.Энэ хуулийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
