Хэвлэх DOC Татаж авах
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр                                                                                                                   Дугаар 82                                                                                                                                                              Өлгий

          

АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д”, 18.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу бичил худалдаа ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож албан татвар ногдуулсугай.

Хоёр.Улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүн 8- аас дээш хүний судалтай зорчигч тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиар, хот хооронд хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүн 16-аас дээш хүний судалтай зорчигч тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа бол хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний 5 хувиар, 15-аас дээш тн ачаа тээвэрлэх үйлчилгээ үзүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний 5 хувиар тус тус тооцож албан татвар ногдуулсугай.

Гурав.Тогтоолын хэрэгжилтийг хангуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                               Д.БАУЫРЖАН