


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Ус бохирдуулсны төлбөр тооцоход ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг мөрдүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Н.Цагаанхүү/-т тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-294 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.Цэрэнбат
