


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээний загварыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/-т даалгасугай.
3.Хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хүн, хуулийн этгээдтэй ус бохирдуусны төлбөрийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Усны сав газрын захиргааны дарга нар болон сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
САЙД Н.ЦЭРЭНБАТ
