

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4692 дугаарт бүртгэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 41 Улаанбаатар хот
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ
ХОЛБОГДСОН ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх, 9.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 60 тоот тогтоол, 2015 оны 6 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХОРООНЫ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.
