

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4695 дугаарт бүртгэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 53 Улаанбаатар хот
“ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх, 9.1.6 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2015 оны 13 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.
