Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4696 дугаарт бүртгэв.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                          Дугаар 54                                                                            Улаанбаатар хот

 

“ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.“Шуудангийн харилцан холболтын журам”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2017 оны 16 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

 

 

                                                     ДАРГА                                         Г.ЧИНЗОРИГ

 

ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.