

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4697 дугаарт бүртгэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 55 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.“Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.
