


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дугаар А/88 Номгон
ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а, ж, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Ц.Анхбаяр/-т, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Сарангарав/-т даалгасугай.
ДАРГА Г.БАТЖАРГАЛ
