Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр                                                                                                                Дугаар А/268, А/1345                                                                                                                                         Улаанбаатар хот

 

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газар

/Д.Ган-Эрдэнэ/, Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/06 дугаар “Татвар төлөгчийг бүртгэх журам, маягтын загвар батлах тухай” тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДАРГА

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

 

 

 

Б.ЗАЯАБАЛ

 

Б.БААСАНДОРЖ