


УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дугаар А/372 Улаанбаатар хот
ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.16 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 1”-ийг 2 дугаар хавсралтаар, “Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 2”-ыг 3 дугаар хавсралтаар, “Сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг тусгасан тухай тэмдэглэл-Маягт 3”-ыг 4 дүгээр хавсралтаар, “Сонгогч шилжих хүсэлт-Маягт 4”-ийг 5 дугаар хавсралтаар, “Сонгогч шилжих хуудас-Маягт 5”-ыг 6 дугаар хавсралтаар, “Сонгогч шилжин ирсэн хуудас- Маягт 6”-г 7 дугаар хавсралтаар, “Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа - Маягт 7”-г 8 дугаар хавсралтаар, Сонгогчийн бүртгэлийн хуудасны загварыг 9 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Нармандах/, Мэдээллийн технологийн газар /Д.Ган-Эрдэнэ/, аймаг, нийслэл дэх Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Д.Дэлгэрсайхан/-д тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Б.БААСАНДОРЖ
