

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний
өдрийн 4752 дугаарт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2020 оны 12 дугаарт нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дугаар 16 Улаанбаатар хот
ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ШУУДАНГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Дотоодын хэрэглээний шуудангийн журам”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХОРООНЫ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
