


ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дугаар А/46 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Радио долгионы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, тус газрын Даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журмыг мөрдөж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-д даалгасугай.
3.Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЧИНБАТ
