


ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дугаар А/162 Чойр
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн хэмжээнд “Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /Д.Мөнх-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ
