

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4827 дугаарт бүртгэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 37 Улаанбаатар хот
БОГИНО ЗАЙН РАДИО ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН
ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2019 оны 14 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
