

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4826 дугаарт бүртгэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 36 Улаанбаатар хот
УТАСГҮЙ ХОЛБОЛТЫН ТЕХНОЛОГИД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ,
БАРИМТЛАХ ЗОХИЦУУЛАЛТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дах заалтуудыг үндэслэн тус тус ТОГТООХ нь:
1.“Утасгүй холболтын технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, баримтлах зохицуулалт, техникийн шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2017 оны 41 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
