


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/200,А/169 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Харилцаа, холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга /цагдаагийн хурандаа Ж.Амгалан/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус даалгасугай.
3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА |
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА |
Ж.БОЛД |
Г.ЧИНЗОРИГ |
