


ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дугаар А/372 Улиастай
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хамтарч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Б.Мөнхбат/-т даалгасугай.
4.Аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Журам батлах тухай” А/340 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН
