

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 4904 дүгээрт бүртгэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар 64 Улаанбаатар хот
“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ”
БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.б дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.“Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
ЗХХАЭ-ийн 2020 оны № 32-д нийтлэгдсэн.
