Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр               
Улаанбаатар хот

Дугаар А-385 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 20 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

                                                                                                  САЙД                                             З.МЭНДСАЙХАН