Хэвлэх DOC Татаж авах
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 1

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд тогтоосон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                         Я.СОДБААТАР