


2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн бүх боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоосугай. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 77, 121, 155, 177 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
2. Хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн) нарт даалгасугай.
3. Зайлшгүй шаардлагаар улсын хил нэвтрэх иргэд болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, гадаадын тусламжаар хүлээн авах бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР
