


Дугаар А/602/A/393/A/689
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай лабораторийн болон хүний нөөцийн чадавхи бүрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Биоаюулгүй байдлын үндэсний хороонд үүрэг болгосугай.
3. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Я.Амаржаргал), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Ганболд) нарт тус тус даалгасугай.
4. “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэх журам”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ
ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД ЖУУЛЧЛАЛЫН САЙД
Т.МӨНХСАЙХАН З.МЭНДСАЙХАН Д.САРАНГЭРЭЛ
